Monday, October 10, 2011

Улаан амтай тетра


Тетра красноносая - Pepitella georgiae


6 см хүртэл биетэй. Атуу нь атуухаасаа гэдсээрээ ялгагдана. Монголд нээх тийм элбэг биш. Тэсвэр сайтай, үзэмж бол маш тансаг, олуулаа байвал /20-40/ их сүртэй дэгжин харагдана. Шигүү ургамалтай GH 15-аас ихгүй рН 6,0-7,0 т 22-24 С усанд тэжээнэ. Үржүүлэхдээ 20-30л-ийн аквариумд 2 буюц түүнээс дээш бут, том навчит ургамал суулгаад GH 3-аас ихгүй рН 6,5-6,8 т 26-28 С ус хийж, аквариумаа өглөөний нар тусах газар байрлуулна. Хос загас төрцөө иддэггүй. Жараахайг хооллох арга нь бусад харацинуудтай адил. Тэжээвэл дангаар нь 1 аквариумд зүгээр. Сүүлний эрээн өнгө ямарч аквариум сонирхогчийг татдаг. Гуппи-тэй хольж тэжээвэл сүүлийг нь сэмлэх гээд байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй, хөдөлгөөнтэй загас. Одоогоор Монголд яг шахуулж гаршуулсан хүн бараг байхгүй байхаа. Энэ загасыг сонирхоод үзээрэй Аквараинчидаа ,,,
нийтэлсэн:Золоо

No comments:

Post a Comment